Нээлттэй ажлын байр

Инженер - Засварын инженер

Төслийн талбайд гэрээт ажлыг баталгаажсан зураг төсөл, норм дүрэм, стандартыг хангаж захиалагчтай гэрээгээр тохирсон хугацаанд багтаан мэргэжлийн өндөр түвшиндчанартай хийж гүйцэтгэх ажлыг хариуцан ажиллах.

  • Мэдээлэл, Холбоо, Цахилгааны чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Төслийн талбайд явагдаж буй ажилд хяналт тавих, ажлын төлөвлөгөө, хуваарь, ажлын аргачлал гаргах чадвартай байх.
  • Төслийн менежмент болон төслийн хяналтын чиглэлээр ур чадвараа нэмэгдүүлэх
  • Мэргэжлийн чиглэлээр тогтмол сурч хөгжих чадвар, эрмэлзлэлтэй байх
  • Ажлын болон гүйцэтгэлийн зураг дээр ажиллах чадвартай буюу Autocad программ дээр ажиллах
  • Хэрэглээний бусад программуудыг эзэмшсэн байх
  • Багаар ажиллах чадвартай байх.
  • Мэргэшсэн инженер байх
  • ХАБ-н сертификаттай байх
Бизнес хөгжил хариуцсан менежер

Түнш байгууллагуудтай хамтран мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хурдасгахад хувь нэмрээ оруулах.

  • Мэдээллийн технологийн чиглэлээр дээд боловсролтой
  • Ерөнхий англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Бүтээлч, шинэлэг байдлаар сэтгэдэг
  • Бусадтай харилцах, хэлэлцээ хийх чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, шийдэл гаргах чадвартай
  • Суралцах чадвар сайтай
Байгууллага хариуцсан худалдааны төлөөлөгч

Байгууллагын зах зээлийн борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын харилцагчдын худалдан авалтанд дэмжлэг үзүүлэх мэдээлэл өгөх болон бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

  • Мэдээллийн технологийн чиглэлээр дээд боловсролтой
  • Илтгэх, танилцуулах, харилцааны өндөр ур чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Ерөнхий англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, тууштай ажиллах сонирхолтой
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
  • Манлайлагч, үнэнч шударга, хариуцлагатай
  • Багаар, хамтран ажиллах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой
  • Бүтээлч, шинийг санаачлах, шинэ зүйлд хурдан суралцах чин эрмэлзэлтэй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
  • Анкет
  • Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээний хуулбар
  • Диплом, дипломны хавсралтын хуулбар
  • Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3×4 хэмжээтэй 1% зураг
  • Өмнөх ажлын газрын ажлын байдлын тодорхойлолт