БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТ

Санко Маркетинг Монголиа ХХК нь байгууллагын борлуулалтаар үйл ажиллагаагаа явуулаад өдгөө 12 жилийг ардаа үджээ. Ингэхдээ Япон бизнесийн арга барил, тэр дундаа борлуулалтын өмнөх болон дараах үйлчилгээний менежментийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж, салбартаа үлгэр дуурайлал болон хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг даасан байгууллага болжээ. Дижитал технологийн салбарт тэр дундаа орчин үеийн хэвлэлийн чиг хандлагыг тодорхойлж байгаа дижитал хэвлэх машин нэмэлт тоног төхөөрөмжүүд дээр мэргэжлийн сертификат, цол зэрэгтэй инженерүүд, МТ-н шийдэл боловсруулах, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн менежерүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Байгууллага хариуцсан худалдааны зөвлөх нь харилцагч, хэрэглэгчиддээ орчин үеийн офисын ухаалаг шийдэл болсон олон үйлдэлт хувилагч машин, компьютер, бизнесийн тоног төхөөрөмж болон технологийн шийдлээ оновчтой сонгоход туслалцаа үзүүлж, иж бүрэн мэдээллээр хангах, зөвлөх, цаашлаад худалдан авалт, санхүүгийн төлбөр тооцоо, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт, талуудын хамтын ажиллагаа, хөнгөлөлт урамшуулал, сургалт, мэдээллээр ханган ажилладаг.