Таны бизнесийн цохилох зүрх

Sankou marketing

“Цаг бол алт”, “ Бүтээмж бол цагийн зөв зохистой менежмент” гээд л бүх л мэргэн үгсэд цаг хугацаа орсон байгааг та харж байна. Бидний амьдралд мөнгө, алт эрдэнэс хэзээ ч олдож болох ч өнгөрсөн цаг хугацааг хэзээ ч авчирч чадахгүй. Ажлын байр бол бид бүхний хэлж заншсанаар 2 дахь гэр маань аж. Энд бид ажлын ачаалалгүй, оффис төлөвлөлт сайтай, эрүүл эргономикийн бүхий л шинж чанарууд агуулсан орчинд ажиллах эрхтэй бөгөөд тус орчинг тань Bizhub бренд өөрсдийн гаргасан шийдэл болох өнгөт дижитал хувилагч машинаараа засаж байна. Энэ зүгээр нэг бүтээгдэхүүн биш, энэ бол төгс шийдэл!

Өнөө үед бичиг баримт боловсруулах стандарт, шаардлага илүү өндөр, бизнесийн харилцаанд ч тэр, хамтран ажиллагсад хоорондоо мэдээлэл солилцоход ч тэр боловсруулсан бичиг баримт нь чанартай хэвлэсэн, зураг, мэдээлэл нь өнгөтөөр илүү тод сайхан гарсан байхад бид бүгд илүү сэтгэл ханамжтай байдаг.  Мөн танай байгууллагын гадаад нүүр царайг илэрхийлэх өнгөт хэвлэмэл материалууд болох нэрийн хуудас, албан бланк, брошур танилцуулга зэргийг ч аль нэг хэвлэлийн компанид даатгаж, тэднээс хараат байсаар байна гэж үү? Та хүссэн үедээ, хүссэн өнгөт хэвлэлээ өөрийн дэргэд байнга байж байдаг төхөөрөмжөөр боловсруулаад байвал амар биш гэж үү? Энэ бүхний шийдэл бол Bizhub олон үйлдэлт өнгөт хувилагч машин билээ. Энэ зүгээр нэг бүтээгдэхүүн биш, энэ бол төгс шийдэл!

Тус хувилагч машин танд болон танай байгууллагад дараах давуу талуудыг бий болгох болно:

  1. Benefit /low cost/: Өмнө нь ашиглаж байсан олон төрлийн хэвлэх, хувилах төхөөрөмжийн оронд Bizhub олон үйлдэлт, өнгөт дижитал хэвлэлийн машиныг ашигласнаар танай байгууллагын бичиг хэргийн зардал бодитоор буурах болно. Bizhub брэндийн хувилагч машин энэ төрлийн олон үйлдэлт хувилагч машинууд дундаас ашиглалтын дараах зардал хамгийн бага байдаг.
  2. Beautiful: Бид худалдан авалт хийхдээ хамгийн түрүүнд хардаг зүйл бол гадаад дүр төрх, дизайн, хэлбэр хийц байдаг. 10.1 инчийн мэдрэгчтэй дэлгэц, LED гэрэл, сонгодог хар цагаан өнгийг хослуулсан түүний гадаад төрх байдал таны оффист төгс зохицож, өнгө үзэмж нэмэх болно.
  3. Innovative: Bizhub брэндийн хэвлэлийн машинууд хэвлэх, хувилах, скан хийх үйлдлийг өөртөө багтааснаас гадна эдгээр үйлдлийг маш өндөр хурдтай, бүтээмжтэй, амар хялбараар хийх функцтэй. Орчин үеийн үүлэн технологийн платформтой холбогддогоороо илүү уян хатан давуу талтай.
  4. Eco-Friendly: Bizhub хэвлэлийн машины их биеийн 70%-г дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэдэг. Мөн байгаль экологи, хүрээлэн буй орчиндоо ээлтэй олон шинжийг бүрдүүлсэн.
    Жишээ нь: Simitri HD хорны технологийг танилцуулъя. Түүний найрлагын ихэнх хувийг биомасс эзэлдэг туд бусад химийн гаралтай хор үйлдвэрлэх процессоос 40% бага CO2, NOx, SОx хийг ялгаруулдаг. Бидний дэргэд байрлах принтер нь маш их хорыг ялгаруулж толгой өвтгөх гэх мэт эвгүй мэдрэмжүүдийг төрүүлдэг атал Simitri HD хэвлэлийн хор нь бага температурт бэхэждэг тул цахилгаан зарцуулалт бага, байгаа орчиндоо элдэв үнэр, халуун агаарыг ялгаруулдаггүй нь түүний давуу тал юм.
  5. Safer: Таны хэвлэсэн материалыг бусад ажилчид, хэн нэгэн зөвшөөрөлгүй этгээд харах, ашиглах боломжгүй. Та хэвлэсэн зүйлээ хүссэн үедээ өөрийн нууц үг, ажилтны үнэмлэх, хурууны хээ зэргийг ашиглан авах боломжтой.

Санко Маркетинг Монголиа” компани нь боловсролын болон бизнесийн бүхий л байгууллагуудад, өндөр бүтээмжийг өгч, зардлыг нь бууруулах, байгаль дэлхийд ээлтэй эко шинэ дэвшилтэт дижитал технологийн бүтээгдэхүүнүүдийг борлуулалтын дараах засвар үйлчилгээний хамт санал болгодог билээ. Энэ удаад бид Konica Minolta брендийн Bizhub олон үйлдэлт, өнгөт хувилагч машиныг танилцууллаа. Та бүхэн доорх ҮНИЙН САНАЛ-ыг татаж аван Bizhub брендийн хувилагч машинуудтай танилцах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.