Боловсролын салбарт онцлох 4 бүтээгдэхүүн

1. IQ Board

Хурлын танхимд хэрэглэхэд хялбар бөгөөд үр өгөөжтэй гол төхөөрөмжүүдийн нэг бол яах аргагүй IQAio Board буюу ухаалаг самбар юм.  IQAio бүтээгдэхүүн нь мэдрэгч дэлгэцтэй бөгөөд RFID картаар дамжуулан төхөөрөмжийг асааж унтраах боломжтой нь сургалт, пресентацийн үйл явцыг илүү хялбар болгоно. Урд хэсэгт байрлах LED индикаторууд нь асаж ямар үйлдэл идэвхэжсэнийг ялган харуулна.

Давуу чанар

Нэгдмэл дизайн : IQAio нь олон цэгээр мэдрэгч самбар,төвлөрсөн удирдлагын систем, утасгүй микрофон, дууны чадлын өсгөгч, компьютер зэргийг нэгтгэсэн төхөөрөмж юм.

Хэрэглэгчдэд ээлтэй

IQUSB холболт нь мэдрэгч дэлгэцийг дурын компьютертой ганц кабелаар холбож, ажиллах боломжоор хангана. Дэлгэцийн 2 талд байрлах 15 hotkeys нь самбар дээрх ажиллагааг илүү хялбар болгосон.

Чанар

Хүрээг бат бөх хөнгөн цагаан материалаар хийсэн бөгөөд соронзон, цацраг туяаны нөлөөлөлд автахгүй. Бүхнийг нэг дор багтаасан энэхүү самбарын бас нэгэн давуу тал нь WIRELESS буюу утасгүй сүлжээнд ашиглах боломжтой юм.

2. Зөөврийн проектор

Зөөврийн проектортой байх нь бусад проекторуудтай харьцуулахад зөөвөрлөхөд авсаархан, хөнгөн байдаг.  Ийм проекторыг нэгийг худалдан аваад олон байршил, өрөөнд ашиглах боломжтой юм. Ялангуяа байгууллагуудад очиж зөвлөх үйлчилгээ, сургалтын үйлчилгээ үзүүлдэг байгууллага, зөвлөхүүдэд чухал ач холбогдолтой.

Бид танд дүрслэлийн өндөр чанар бүхий Optomo LH150, ML 330 гэх мэт авж явахад авсаархан зөөврийн  проекторуудыг санал болгож байна.

Дизайн

ML330 нь хэрэглээний загвартай юм компани нь гоо зүйн байдлыг сайжруулах ямар ч хүчин чармайлт гаргаагүй харин хэрэглэгчийг ашиглахад илүү амар авсаархан байдалд илүү анхаарсан. Урд хэсэгт линз холбогдох товчлуурын хамт байрлуулсан. Харин холбогч хэсэг нь ар талд байрласан юм.

Холболт

ML330 нь HDMI оролт, 3.5 мм-ийн аудио залгуур, microSD картын үүр, хоёр USB оролттой ирдэг. Эдгээрээс гадна USB 3.0 стандартыг дэмждэг ба RJ45 ethernet оролт байдаг, гэхдээ та Wi-Fi дэмжлэгтэйгээр үүнийг ашиглах боломжтой. Түүнээс гадна, утасгүй чанга яригчтай Bluetooth- ч холбох боломжтой.

Гүйцэтгэл

ML330 нь DLP (Digital Light Processing) технологид суурилсан. Үүний талаар сайн мэдэхгүй байгаа хүмүүст LCD проекторуудаас илүү хөнгөн шилэн дүрсийг дамжуулдаг. DLP нь мянга мянган жижиг толь бүхий чип дээр тулгуурладаг ба үүний үр дүнд илүү нягтралтай дүрс авдаг.

3. Ухаалаг индэр

Сүүлийн үед хурлын танхим болон, семинар, их сургуулийн лекцийн танхим, албан ёсны ярианы клуб зэрэгт өргөнөөр хэрэглэгдэх болсон ухаалаг индэр нь дараах төхөөрөмжийг өөртөө агуулсан байдаг.

  • Өөртөө чанга яригчтай ба дуу авианы өсгөгчтэй
  • Индрийн босоо хэлбэртэй ба алсын зайны утасгүй микрофонтой
  • Компьютер-ийн дэлгэцтэй ба холбогдох утасны оролттой
  • Аудио бичлэг хийх боломжит оролт гаралттай төхөөрөмж юм.

Үзүүлэлт

  • Хэмжээ: 770*636*1150mm
  • Жин: 50 кг
  • Дэлгэцийн оролттой холбогдох боломжит хувилбарууд : USBX2, HDMIX1, VGA 15 гол x1, AUDIO X1, NET 3.0 X1, цахилгаан X1
  • Цахилгаан хангамж AC-220-240V / 50-60Hz, 60W
  • Унтраалга, LED гэрэл интерфейс / шилжүүлэгч
  • Аудио системтэй чанга яригч: 6 ширхэг аудио системтэй, 2 ширхэг гар утасны хоолойтой.

4. Документ камер

Номын хуудас, татах материал гэх зэрэг танд файлаар байхгүй танхимд буй хүмүүст харуулах шаардлагатай бүхий л биет материалыг документ камераар дэлгэц дүүрэн харуулах боломжтой.

Бүтээгдэхүүний онцлог бүтэц чанарууд

  • Уян хатан 180 градус нугарах үйлдэлтэй болон үе хооронд эргэх, эвхэгдэх зэрэг ямар ч орон зайд ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн.
  • Утасгүй хулгана, таблет, проекц зэрэг утасгүй холболтыг дэмжиж холбогдож ажиллана
  • 5н үе шаттайгаар гэрлийн тохиргоог тохируулна. ( Led гэрэл, илүү тод гэрэл, гэх мэт нэмэлт гэрэлтэй болон эрчим хүчний хэмнэлттэй юм.)
  • Мөн HDMI OUT, VGA OUT, USB, SD CARD гэх мэт оролтуудтай
  • Мөн персантацыг танилцуулах явцад хэрэгтэй зураг болон видеог SD карт дээр хадгалах боломжтой

Мөн IQ VIEW болон IQ Touch програмыг дэмжиж ажиллана ингэснээр дараах давуу талуудыг бий болгоно.

  • Видео болон зураг
  • E book хийх
  • Харьцуулж заах
  • Шалгалтын хуудас бэлтгэх
  • Галерей үүсгэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Онцлог давуу тал

  • Ухаалаг зөөврийн дизайн
  • Өндөр нягтшилттай LED гэрэл
  • Тохируулах IR алсын удирдлага, энгийн ажиллагааны товчлуурууд
  • Амьд дүрсийг томруулж тойруулан чиглүүлэх үйлчилгээ
  • Макро зураг авахад дэмжлэг үзүүлэх
  • SD картын санг дэмжих
  • HDMI, VGA & DVI видео гаралтыг дэмжих
  • Өндөр дүрс чанар, 1080p HD видео бичлэгийг дэмждэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.