Хичээлийн агуулгаа хэрхэн сайжруулах вэ?

Сурагчдыг хичээлд идэвхтэй оролцуулах, хичээлийг ойлгомжтой, сонирхолтой байдлаар заах нь багш бүрт тулгардаг асуудлууд. 10 жилийнхний хувьд орчноо даган хувьсан өөрчлөгдөж буй сурах арга барил нь хуучинсаг заах арга барилтай зөрчилдөх тохиолдол бишгүй их. Тэгвэл орчин үеийн гэгдэх технологийн үеийнхнийг хэрхэн идэвх чармайлттай хичээлд оролцуулах вэ?

Хичээлийн хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх

Хичээлийн агуулгын хүрээнд сонирхолтой видео, аудио, зураг гэх мэт зүйлсийг ашиглах нь сурагчдын сонирхлыг өдөөж өгдөг. Зөвхөн номноос үгэн хэлбэрээр уншиж танилцсан зүйлсээс нүдээр харж ойлгосон зүйлс нь илүү тогтдог. Жишээ нь: нийгмийн хичээлийн хүрээнд Ромын соёл иргэншлийн тухай агуулга бүхий хичээл орлоо гэж бодоход зөвхөн номны текст, зургийг харуулаад л өнгөрөх нь хангалттай биш юм. Үүний оронд Ромын үүсэл хөгжилтэй холбоотой сонирхолтой видеогоор хичээлээ баяжуулан тайлбарлавал сурагчдад илүү сонирхолтой бөгөөд ойлгомжтой юм.

Ухаалаг самбар IQBoard-ын тусламжтай зөвхөн видео ч гэлтгүй зураг, номон дээрх материалыг томруулж харуулах гэх мэтээр хичээлийн хэрэглэгдэхүүнээ нэмэгдүүлээрэй. Мөн шугам зураг, төвөгтэй урт олон томьёог хялбаршуулан зурж, бичихэд амар болгож өгсөн нь таны цагийг хэмнэх төдийгүй сурагчдад ойлгоход хялбар байх болно.

Суралцагчдадын оролцоог нэмэгдүүлэх

Орчин үеийн өсвөр насныхны ялгарах гол онцлог нь бие даасан, өөрийгөө баталж харуулах дуртай байдаг. Энэ нь ялангуяа хичээл, нийгмийн оролцоо гэх зүйлс дээр илүү давамгай ажиглагддаг бөгөөд багш нар энэ чанарыг дэмжиж ажиллах нь амжилттай суралцах гол суурь болох юм. Гэвч хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй бус байдлаас хүүхдүүд тэр бүр хангалттай идэвх чармайлттай оролцож чаддаггүй нь нууц биш.

Сурагч бүрийн үзэл бодлыг чөлөөтэй сонсож, өөрийнх санаачлагаар самбартай харьцаж, хамтарч хичээл орох нь ангийн уур амьсгалыг эерэг болгож, сурагчдын өөрийгөө илэрхийлэх, үг ярианы баялаг, хичээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх давуу талтай. Тиймээс сурагч бүрийг дэмжиж ажлаарай.

Цахим технологийг нэвтрүүлэх

Мэдээж дээрх үйлдлүүдийг дэмжсэн ухаалаг анги танхим нь:

  • Компьютер
  • Проектор
  • Спикер
  • Микрофон
  • Камер
  • Сургалтын програм хангамж
  • Суралцагчийн хариу үйлдлийг дэмжих (интерактив) буюу багш оюутнууд хамтран оролцох, багаар ажиллах боломжтой технологи  буюу ухаалаг самбар, дэлгэц
  • Ухаалаг индэр
  • Багш хичээлээ тайлбарлах, хичээлээ илүү ойлгомжтой болгоход туслах документ камер, сканнер
  • Орон зай, цаг хугацаанаас үл хамааран нэгэн зэрэг онлайнаар хичээлээ заах тоног төхөөрөмж гэх мэт сургалтын явцад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжүүдийг нэгтгэх замаар ухаалаг анги танхимын цогц шийдлийг бий болгох боломжтой.

ХОЛБООТОЙ: Орчин үеийн ухаалаг анги танхимын шийдэл гэж юу вэ?

Та бүхэн доорх ҮНИЙН САНАЛ-ыг татаж аван ухаалаг анги танхимын шийдлүүдтэй танилцах боломжтой.

Ухаалаг самбар гэж юу вэ? Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.