eNote FlipChart самбартай үед хурлын тэмдэглэлээс хоцрохгүй

Хурал, семинар, брайнстормын үеэр хэлэлцэж буй асуудлаас хоцрох, тэмдэглэж амжихгүй байх, үүнээс үүдэн үл ойлгон, санаа бодлоо гүйцэд илэрхийлж чадахгүй байх асуудлууд тулгардаг. Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хуралд оролцогчдыг татан оролцуулах

Хурлын үеэр бүх оролцогчдын идэвхтэй оролцуулахад бага зэргийн хүндрэл учирдаг. Ихэвчлэн модератор ярьж, бусад нь шаардлагатай мэдээллүүдийг бичиж, тэмдэглэж, анализ хийн суудаг. Гэхдээ хүн бүрийн бичих, сэтгэх хурд ижил тэгш бус тул зарим нь хурлын тэмдэглэлээс хоцорч үлддэг. Ингэснээр хурлын үр дүн тодорхой хэмжээгээр буурна. Хурал болон брайнстормын үеэр гардаг гол асуудал болох үнэ цэнэтэй санаануудыг алдалгүй бичихэд электрон FlipChart туслах болно. Уг FlipChart-ыг  цаас хэмнэсэн электрон самбар гэж нэрлэж болох бөгөөд  уг самбар дээр бичигдсэн бүхий л мэдээллийг файлаар хадгалан, хурлын тэмдэглэлээс хэн нь ч хоцролгүй хамтран ажиллагсадтайгаа санал бодлоо хуваалцах, шинэ шийдлүүдийг санал болгох боломж бүрдэх юм.

Seamless Tech тохиргоо

Танай зөөврийн компьютерыг проектортой хамт ажиллуулахыг оролдож байгаа хүмүүс уулзалтын  цагаас хэр ихийг хомсолдог бэ? Ухаалаг хурлын танхим нь төхөөрөмжийн холболтыг олон төрлийн шийдлээр шийддэг тул  энэхүү үр ашиггүй байдлыг арилгана.

Алсын зайнаас хуралд оролцох

Ихэнх бизнес эрхлэгчид хурал уулзалтадд биечлэн уулзалт хийхийг байнга шаарддаг.

Үүний улмаас алслагдсан ажилчид, завгүй захирлууд, тухайн газарт биечлэн оролцсоноор цаг хугацаа алддаг. Нөгөөтэйгүүр, хурлын гол модератор, заавал оролцох шаардлагатай оролцогчоо хүлээсээр хурлын товыг хойшлуулах нь бий. Веризон компани биечлэн хуралд оролцуулахад зориулсан хурлын зардал нь $ 5,197 байсан  бөгөөд заавал оролцох шаардлагатай ажилчдыг алсын зайнаас видео хуралд оролцуулснаар нийт 1,700 доллар  л зарцуулжээ.

Ухаалаг хурлын өрөөтэй байснаар таны компани ажилтан бүрийн хуваарийг зохицуулахгүйгээр шаардлагатай стратегийн шийдвэр гаргах боломжтой

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

Самбар дээр бичсэн мэдээлэл нууцлал өндөртэй байж чаддаг уу? Ялангуяа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний сайжруулалт, нэвтрүүлэлт, стратеги төлөвлөлт хэлэлцэж байх үед бүхий л хүмүүс бичиж тэмдэглэж авахыг хичээнэ. Гэвч эргээд энэ мэдээлэл алдагдвал яах вэ?

Олон төрлийн эрсдэлийг тооцоолон мэдээллээ хадгалж нууцлах системийг сонгоорой. Цаас хэмнэсэн электрон самбар FlipChart бичсэн бүхий л мэдээллийг хадгалж, бусадтай хуваалцах боломжийг олгохоос гадна мэдээллийг нууцлах тохиргоотой байдаг нь танай байгууллагад тохирсон шийдэл юм.

Энэ мэтчилэн ажиллах хүчинд урам зориг өгөх бүтээлч, хамтын ажиллагааг үр бүтээлтэй болгох, гүйцэтгэлийг сайжруулах амжилтад хүргэх технологи олон талын давуу байдлыг бий болгох болно.

eNote FlipChart

Цаас хэмнэсэн электрон самбар eNote FLIPCHART-н танилцуулга болон үнийн мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

Сэтгэгдэл үлдээх

Шаардлагатай талбаруудыг бөглөнө үү Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.