Оюутан сурагч нар хичээл дээрээ яагаад үүрэглэдэг вэ ?

21-р зуун бол техник технологи, мэдлэг мэдээллийн эрин үе билээ. Бидний эргэн тойронд өдөр бүр хүмүүсийн ажил амьдралыг илүү сонирхолтой, бүтээмж өндөртэй болгох, сайжруулах, алдаа эндэгдлийг арилгаж, аюул ослыг бууруулах техник технологийн шинэ шинэ нээлтүүд, шилдэг санаанууд хурдтай төрөн гарч бидний амьдралд бүтээгдэхүүн болон нийлүүлэгдсээр байна.

Ийм цаг үед амьдарч энэ бүгдийг мэдэрч, хүлээн авч байгаа тул бидний эдэлж хэрэглэж байгаа бүх зүйл хэсэг хугацааны дараа хуучирсан, хоцрогдсон юм шиг санагдаж шинэчлэх, сайжруулах хүсэл төрж, хэрэгцээ үүсэх нь аргагүй юм.
Нөгөөтэйгүүр хүмүүс мэдээ мэдээллийг хүссэнээрээ олж авч өөрсдийгөө хөгжүүлэн техник технологийн өндөр мэдлэгтэй болсон тул бараа бүтээгдэхүүнийг авахдаа хооронд нь харьцуулан нэмэлт үйлчилгээ, баталгаат хугацаа, үнэ зэрэг олон хүчин зүйлийг хэмжсэний дараа сонголт хийдэг болжээ.

Ингээд гол сэдэвтээ оръё “Оюутан сурагч нар хичээл дээрээ яагаад үүрэглэдэг вэ?”.

Манай сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулга, мэдлэг олгох хүрээ, багшлах арга зүй зэрэг нь сургалтын багаж техник хэрэгсэл, орчин нөхцөлтэйгээ сайн уялдаагүй учир шинэ үеийн хүүхэд залуусд үр дүнтэй, сонирхолтойгоор хүрдэггүй. Иймээс бүх шатны сургууль, сургалтын газрууд орчин үеийн ухаалаг, олон үйлдэлт, интерактив тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн уламжлалт заах арга барил, хичээлийн агуулгаа шохойн ногоон самбар, модон укаскын хамт халж, шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна.

Анги танхимд байдаг уламжлалт хичээл заах багаж хэрэгслүүд нь багш суралцагчдын эрүүл мэнд болон сургуулийн санхүүгийн хувьд үргүй зардал ихтэй байдаг. Жишээ нь бидний мэдэх ихэнх багш нар шохой, тоосны харшилтай байдаг. Хичээлийн хэрэглэгдэхүүний бүрэн бүтэн биш байдлаас болж багшийн бүтээмж буурах, оюутан сурагч нар хичээл дээрээ үүрэглэх, унтах гэх мэт олон сөрөг үр дагаврууд олон гардаг. Иймд орчин үеийн технологийг хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй.

Бидний санал болгох “IQboard” олон функцтэй ухаалаг самбар нь маркераар бичдэг самбар + проекторын дэлгэц + компьютер + сканнер + спикер + микрофон зэргийг нэгтгэсэн цогц шийдэл юм. Мөн багш сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, сургуулийн хувьд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаас гадна суралцах орчинг сайжруулсан бусад сургуулиудаас ялгарах алсыг харсан бодит хөрөнгө оруулалт юм.
Хэрэглэхэд хялбар учраас хэн ч хэрэглэх боломжтой ба багш нарын бүтээмжийг, сурагчдын хүлээж авах хурдыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Яаж ашиглах вэ ? Ямар онцлог, давуу талуудтай вэ ?

  • Мэдрэгчтэй #touch дэлгэцийн тусламжтайгаар багш болон сурагч нар хамтдаа зэрэг бичих, зурах
  • Тусгай #IQclass программын тусламжтайгаар заах хичээлээ илүү сонирхолтой, бодитой, өнгө үзэмжтэй заах
  • Интернетэд холбогдох боломжтой тул зааж буй сэдэвтэйгээ холбоотой зүйлсийг шууд хайж олж үзүүлэх, #touchpen өнгөөр ялган зурж танилцуулах
  • Бодит биет зүйлсийг #documentscanner дээр тавиад дэлгэцэнд томоор харуулж тайлбарлах
  • Олон хүүхдүүдийн шуугианд яриа сонсогдохүй байдаг уу ? Тэгвэл #wireslessmic & #speaker танд энэ шийдлийг шийдэж өгнө.
  • Ухаалаг самбар дээр зааж буй хичээлээ #pdf хадгалж авах, хэвлэх команд өгч сурагч нартаа тараах, и-мэйлээр өгөх зэрэг олон боломжуудтай.

Хаана хэрэглэх вэ ?

Хичээлийн анги танхим, Сургалтын өрөө, Лекцийн зал, Хурлын өрөө, Удирдлагуудын өрөө г.м хаана ч ашиглах боломжтой.
Доорх татах материалаас ухаалаг самбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Ухаалаг самбар гэж юу вэ?

Сэтгэгдэл үлдээх

Шаардлагатай талбаруудыг бөглөнө үү Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.