Дижитал технологийн энэ цаг үед боловсролын салбарт “Дижитал анги танхим” гэсэн шинэ нэр томьёо бий болж байна

Sankou marketing

Сүүлийн үед дижитал технологи гэх ойлголт газар авах болсон билээ. Энэ нь чухамдаа шинэ мянганы инновацлаг бүтээгдэхүүн болон шийдэл ашиглан уламжлалт хэв маягийг эвдэх явдал юм. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг дижитал, ухаалаг төхөөрөмжүүд болох гар утас, компьютер, зурагт, хөргөгч, хөгжим, кондишн, хөшиг, гэрэлтүүлэг зэргийг хооронд нь нэгтгэн оффисын болон гэрийн автоматжуулсан системүүд өргөнөөр бий болж дижитал технологид бүрэн шилжсэнээр бидэнд ажлын өндөр бүтээмжийг өгч, санхүүгийн хэмнэлтийг авчирч, эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарал хандуулан хамгаалж, байгаль дэлхийд ээлтэй дахин боловсруулах боломжтойгоос гадна хэрэглэхэд маш энгийн нэгдсэн удирдлагатай бүгд мультмедиа буюу ухаалаг функцуудыг өөртөө агуулах болжээ. Энэ хөгжил хаана хүрч дуусахыг бид таашгүй.

Яг үүнтэй адил боловсролын салбарыг дижитал шилжилт тойрч биш дайрч гарч буй нэгэн илрэл бол “Дижитал анги танхим” буюу ухаалаг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон орчин үеийн “Ухаалаг анги” юм. Мөн бидний нийгэм, цаг үе өөр болж, “Z” үеийн хүүхдүүд аль хэдийн боловсрол эзэмшиж эхлээд байна. Тэдэнд уламжлалт анги танхимд, уламжлалт хуучинсаг арга барилаар хандан боловсрол эзэмшүүлэх, ойлголцох, амжилтанд хүрэх боломжгүй болж байна. 

Боловсролын салбарт, тэр дундаа их дээд сургуулиудад орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд сургалтын орчин нөхцөл, анги танхимын стандарт, хичээлийн багаж хэрэгслүүд гээд техник технологийн хэрэгцээ маш их гардаг бус уу? Ялангуяа багшийн тавьсан лекц болон семинар, илэрхийлж буй санааг оюутнуудад илүү хүртээмжтэй, ойлгоход хялбар, амар болгоход ухаалаг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон “Дижитал анги” танхимын шийдэл хамгийн чухал нөлөөтэй гэдгийг дижитал шилжилтийг хийж, нэвтрүүлж чадсан тэргүүлэгч улс орнууд бидэнд харуулж байна.

Дижитал анги танхим бидэнд юуг санал болгож чадах вэ?

Дижитал анги танхим нь заах, суралцах боломжийг дэмжих зорилготой технологид суурилсан анги танхим бөгөөд багшийн заах арга барилын тусламжтай суралцагчдын дараах 4 гол үйлдлийг дэмжихэд тусалдаг:

ХАРАХ буюу оюутан суралцагчид багшийн самбар дээр зааж байгаа хичээл, дэлгэцээр цацагдаж байгаа илтгэл зэргийг саадгүй, тодоор харах

СОНСОХ буюу Хичээлийн туршид жишээ видео, аудио, дуу зэрэг зүйлсээр баяжуулан хичээлийг илүү сонирхолтой байдлаар хүлээж авахад туслах

ТУРШИХ буюу оюутан суралцагчдад хичээлийн турш сонссон, харсан зүйлсээ турших, багштайгаа харилцан ярилцаж, бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ухаалаг самбар дээр багаараа хамтран ажиллахад туслах

СУРАЛЦАХ буюу тухайн цагт харсан, сонссон, туршсан зүйлсийг нэгтгэн ойлгож дүгнээд эдгээрийн тусламжтай өөрийгөө хөгжүүлэх явцыг илүү хялбар, сонирхолтой, өгөөжтэй байлгах нь ухаалаг анги танхимын гол үүргүүд юм.

Тэгвэл “Дижитал анги” танхим ямар тоног төхөөрөмжүүдээс бүрдэх вэ?  sankou marketing

Мэдээж тухайн ангийн зохион байгуулалт, хэмжээ, багтаамжаас хамаарч тухайн ангид байх ухаалаг тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал, тоо хэмжээ, холболтын утаснууд, суурилуулалт хийхэд шаардлагатай зүйлс өөр өөр байдаг. Ерөнхийдөө орчин үеийн хамгийн энгийн хямд “Дижитал анги”-н шийдэл дараах тоног төхөөрөмжүүдээс бүрдэж байна. Үүнд:

  1. Ухаалаг самбар IQ aio GR519  эсвэл ухаалаг дэлгэц IQTouchsankou marketing
  2. Хэт богино зайн проектор Optoma W330/EH330UST series
  3. Хэт богино зайн проекторын хананы тогтоогч

 

Сургалтын бүхий л түвшинд дижитал технологийг ашиглан суралцагчдад зориулсан боловсролын чанартай үйлчилгээг үзүүлэх, суралцах нөхцлийг сайжруулах, цахим болон танхимын сургалтын нэгдмэл байдлыг хангах зорилгоор дижитал анги танхимыг бий болгох хэрэгтэй. Дижитал технологийг ашиглан, сургалтыг ухаалаг орчинд удирдан явуулах, оюутан сурагчдад илүү бүтээлч байдлаар суралцах боломж бүрдүүлэх замаар боловсролын салбар тэр дундаа, их дээд сургуулиудын сургалтын чанар стандартад хүчтэй түлхэц үзүүлэх хэрэгтэй.

Санко Маркетинг Монголиа” компани нь боловсролын болон бизнесийн бүхий л байгууллагуудад, өндөр бүтээмжийг өгч, зардлыг нь бууруулах, байгаль дэлхийд ээлтэй эко шинэ дэвшилтэт дижитал технологийн бүтээгдэхүүнүүдийг борлуулалтын дараах засвар үйлчилгээний хамт санал болгодог билээ. Дижитал технологийн инновацлаг бүтээгдэхүүн болон шийдлүүдээр уламжлалт анги танхимаа утгаар нь өөрчлөхийг санал болгож байна.

Уламжлалт анги танхимуудаа Дижитал болгоцгооё!

Мөн бид борлуулалтын өмнөх зөвлөх үйлчилгээг санал болгодог тул та бидэнтэй холбогдож өөрийн анги танхимдаа тохирсон тэр л онцгой шийдлийг гаргуулан авах боломжтой.

Та бүхэн доорх ҮНИЙН САНАЛ-ыг татаж аван ухаалаг анги танхимын шийдлүүдтэй танилцах боломжтой.

Ухаалаг самбар гэж юу вэ? Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.