Орчин үеийн ухаалаг анги танхимын шийдэл гэж юу вэ?

Боловсролын салбарт, тэр дундаа Их дээд сургуулиудад орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд сургалтын орчин нөхцөл, анги танхимын стандарт, хичээлийн багаж хэрэгслүүд гээд техник технологийн хэрэгцээ маш их гардаг.

Ялангуяа багшийн заасан илтгэл, хичээл, илэрхийлж буй санааг оюутнуудад илүү хүртээмжтэй, ойлгоход хялбар, амар болгоход ухаалаг анги танхимын шийдэл хамгийн чухал нөлөөтэй.

Тэгвэл ухаалаг анги танхимын шийдэл гэж чухам юу болох талаар танилцацгаая.

Ухаалаг анги танхим нь заах, суралцах боломжийг дэмжих зорилготой технологид суурилсан анги танхим бөгөөд багшийн заах арга барилын тусламжтай суралцагчдын дараах 4 гол үйлдлийг дэмжихэд тусалдаг.

ХАРАХ буюу оюутан суралцагчид багшийн самбар дээр зааж байгаа хичээл, дэлгэцээр цацагдаж байгаа илтгэл зэргийг саадгүй, тодоор харах

СОНСОХ буюу Хичээлийн туршид жишээ видео, аудио, дуу зэрэг зүйлсээр баяжуулан хичээлийг илүү сонирхолтой байдлаар хүлээж авахад туслах

ТУРШИХ буюу оюутан суралцагчдад хичээлийн турш сонссон, харсан зүйлсээ турших, багштайгаа харилцан ярилцаж, бодлоо чөлөөтэй илэрхийлэх, самбар дээр багаараа хамтран ажиллахад туслах

СУРАЛЦАХ буюу тухайн цагт харсан, сонссон, туршсан зүйлсийг нэгтгэн ойлгож дүгнээд эдгээрийн тусламжтай өөрийгөө хөгжүүлэх явцыг илүү хялбар, сонирхолтой, өгөөжтэй байлгах нь ухаалаг анги танхимын гол үүргүүд юм.

Мэдээж дээрх үйлдлүүдийг дэмжсэн ухаалаг анги танхим нь:

  • Компьютер
  • Проектор
  • Спикер
  • Микрофон
  • Камер
  • Сургалтын програм хангамж
  • Суралцагчийн хариу үйлдлийг дэмжих (интерактив) буюу багш оюутнууд хамтран оролцох, багаар ажиллах боломжтой технологи  буюу ухаалаг самбар, дэлгэц
  • Ухаалаг индэр
  • Багш хичээлээ тайлбарлах, хичээлээ илүү ойлгомжтой болгоход туслах документ камер, сканнер
  • Орон зай, цаг хугацаанаас үл хамааран нэгэн зэрэг онлайнаар хичээлээ заах тоног төхөөрөмж гэх мэт сургалтын явцад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжүүдийг нэгтгэх замаар ухаалаг анги танхимын цогц шийдлийг бий болгох боломжтой.

Ингэж сургалтын бүхий л төвшинд цахим технологийг ашиглан суралцагчдад зориулсан боловсролын чанартай үйлчилгээг үзүүлэх, суралцах нөхцөлийг сайжруулах, цахим болон танхимын сургалтын нэгдмэл байдлыг хангах зорилгоор Ухаалаг анги танхимыг бий болгох нь дэвшилтэт технологийг ашиглан, сургалтыг ухаалаг орчинд удирдан явуулах, оюутнуудад суралцах боломж бүрдүүлэх замаар боловсролын салбар тэр дундаа, их дээд сургуулиудын сургалтын чанарт ихээхэн нөлөө үзүүлэх давуу талтай юм.

“Санко Маркетинг Монголиа” компани нь их дээд сургуулиуд, бизнесийн байгууллагууд, бүхий л сургалтын газруудад ашиглах боломжтой шинэ дэвшилтэт техник технологиудыг сервис үйлчилгээний хамт санал болгодог билээ. Энэ удаад   хэдэн ч хүн нэгэн зэрэг ажиллах боломжтой, маркерын самбар болон проекторын дэлгэц хэлбэрээр ашиглах боломжтой “IQ Board” олон функцтэй ухаалаг самбарыг шийдлийн хамт танилцуулж байна. Ингэснээр уламжлалт анги танхимуудад байдаг орон зай эзэлсэн, болхи байдлаар тогтоосон, аюулгүйн шаардлага хангаагүй олон төрлийн тоног төхөөрөмжийг нэг дор оновчтой байдлаар шийдсэн.

Үүнд:  Камер,  спикер, компьютер,  проектор, микрофон, өсгөгч, сканер, проектортой утасгүй холбогч сургалтын программ хангамж гэх мэт бүгдийг нэг дор өөртөө агуулсан Орчин үеийн ухаалаг ангийн шийдэл “IQ One S” -ыг оруулж ирэн зарим их дээд сургуулиуд, сургалтын газрууд, бизнесийн байгууллагуудад амжилттай нэвтрүүлээд байгаа билээ. Та бүхэн доорх ҮНИЙН САНАЛ-ыг татаж аван ухаалаг анги танхимын шийдлүүдтэй танилцах боломжтой.

Ухаалаг самбар гэж юу вэ? Үнийн санал

Сэтгэгдэл үлдээх

Шаардлагатай талбаруудыг бөглөнө үү Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.