Багш нар хэрхэн өндөр бүтээмжтэй хичээлээ заах вэ

Багш бүр өөрт байгаа багахан хугацаандаа багтаан тухайн хичээлийн онолын мэдлэг, практик туршлагыг зэрэг заахад маш олон асуудал, бэрхшээл тулгардаг. Цаг хугацаа өнгөрөх тусам багшийн заах арга барил, туршлага сайжирдаг үүний зэрэгцээ элсэн орж ирэх шинэ элсэгчдийн сэтгэхүй, хандлага, сонирхол өмнөх элсэгчидтэй харьцуулахад тэс өөр байдаг. Тэгэхээр өмнө нь хичээл дээрээ ярьдаг байсан онигоо тань хоцрогдсон байх вий.

Ингээд хичээлээ хэрхэн өндөр бүтээмжтэй суралцагчдадаа хүргэх боломжуудыг хүргэж байна.

Мэдээлэл

Өнөөдөр таны хичээлд сууж байгаа суралцагчид мэдээллийн эрин зуунд өссөн хүмүүс. Тэд өөрсдийн үнэхээр сонирхож байгаа зүйлээ биеэ даан маш сайн судлах чадвартай учраас та өөрийн хичээлийн онолыг маш сонирхол татахуйц-аар заахын зэрэгцээ хаанаас нэмэлт мэдээлэл олж авах боломж байна гэдгийг хэлж байгаарай.

Кейс 

Ихэнх хүмүүс хичээл дээр үзсэн мэдлэгээ амьдрал дээр хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх тохиолдол олон байдаг. Тухайн ухагдахууныг онолын төвшинд ойлгох нь чухал ч бодит амьдрал дээр яаж хэрэглэгддэг вэ? гэдгийг жишээн дээр тайлбарлаж өгвөл илүү урт хугацаанд мартагддаггүй. Ийм учраас онол, кейс хоёрыг хослуулан заавал хичээл илүү үр дүнтэй байх болно.

Туршилт, Практик

Мянга сонсохоор нэг үз. Ямар ч хүн өөрийн гараар барьж биеэр мэдэрсэн зүйлээ мартах нь удаан байдаг. Тэгэхээр гэрийн даалгавар, бие даалтаа байнга интернетээс хайгаад, ном уншаад хийх боломжтой даалгавар биш хааяа ч гэсэн өөрсдийн биеэр гүйцэтгэдэг бодит үр дүнд хүрдэг, туршлага болж үлдэх даалгавар өгвөл илүү өгөөжтэй байх болно.

Технологи 

Орчин үеийн бүрэн тоноглогдсон анги танхим манай орны хувьд маш цөөхөн байдаг билээ. Гэхдээ проектор, зөөврийн компьютер хэрэглэдэггүй багш ховор болсон энэ үед өөрсдөө туршилт хийх боломжгүй үед бичлэг үзүүлэх, жишээ хэлбэрээр хичээлээ заах, самбар хэрэгслүүд ашиглан илүү хялбар байдлаар, үр өгөөжтэй илтгэлээ бэлдэх зэрэг нь ярьж тайлбарласнаас илүү ойлгомжтой. Энэ мэт бэрхшээлүүдийг техник технологийн шийдэл ашиглаж шийдвэрлэх боломж бидэнд байна.

Хүн цаг үетэй хөл нийлүүлж алхахыг эрмэлздэг шиг заах арга барилаа ч тодорхой хугацааны дараа шинэчилдэг байх хэрэгтэй. Иймд мэдлэгээ бусдад түгээх арга барилдаа дээрх зөвлөмжийг тусгаад нэг үзээрэй. Шинэчлэл эхэндээ бэрхшээлтэй байх ч  өөрийн тухтай орчиндоо байхаас хавь илүү үр дүнтэй байх болно.

Ухаалаг самбар гэж юу вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.