ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ, ХАМГИЙН ТОМ ПУУЖИН АМЖИЛТТАЙ САНСАРТ ХӨӨРЛӨӨ

SpaceX компани өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний сансарт хөөргөсөн пуужингуудаас хамгийн хүчирхэг, хамгийн томыг хэдхэн цагийн өмнө амжилттай хөөргөлөө.

Falcon Heavy нэртэй, 70 метр урттай, гурван хурдасгууртай пуужин NASA-гийн Флорида дахь Кеннедийн нэрэмжит Сансар Судлалын төвөөс хөөрсөн юм. Түүний зорчигч нь SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн 2008 оны Tesla Roadster автомашин, түүний жолооны ард суулгасан “Starman” хэмээх нэртэй хиймэл хүн ажээ.